Устгалд оруулж, нядалсан булганууд булшнаасаа гарч иржээ

Устгалд оруулж, нядалсан булганууд булшнаасаа гарч иржээ

Дани улсын засгийн газар энэ сарын эхээр  200 гаруй арьс үсний фермийн 17 сая орчим булгыг нядлах шийдвэр гаргасан билээ. Учир нь коронавирусийн мутацид орсон шинэ хэлбэр нь булгаар дамжин хүнд халдсан тохиолдол бүртгэгдсэн юм. Улмаар устгалд оруулсан булгануудыг Данийн Холстебро хэмээх хотын хуучин уурхайд булжээ. 

Булгануудыг булшилж буй нь

Гэтэл сүүлийн үед тун хачирхалтай үйл явдал болж үхсэн булганууд амилж, зомби болж байна гэх зураг бичлэг, тус улсын иргэдийн цахим сүлжээгээр тарах болсон байна.

Энэ нь үнэндээ үхсэн амьтдын биед задрал явагдаж, хий ялгардагтай холбоотой үүссэн үзэгдэл юм.

Ийм үзэгдлийн үеэр ихэвчлэн хөрс дээш товойх үзэгдэл ажиглагдах магадлалтай ч зарим газрын булсан шороо нягтрал багатай, хөнгөн байгаагаас үхсэн амьтны үлдэгдэл ил гарах явдал гарч байгаа аж. Данийн Байгаль орчны яамнаас амьтдын булшнуудыг хашаалж, хүмүүст эрдсэл үүсгэхгүйн тулд 24 цагаар харуул гаргана хэмээн мэдэгдсэн ч иргэд ихээхэн бухимдалтай байгаа юм. Учир нь амьтдыг нуурын ойролцоо булшилсан юм.  

Халдварын улмаас Скандинавын орнуудад 10 сая гаруй булгийг устгалд оруулсан бөгөөд Данид 10 сая гаруйг устгаад байгаа аж.