ТАНИЛЦ: Коронавирусийн халдвар бүртгэгдсэн дүүрэг, аймаг, сум

ТАНИЛЦ: Коронавирусийн халдвар бүртгэгдсэн дүүрэг, аймаг, сум

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нийслэл хотод гарсан өвчлөлүүдийг дүүрэг, таван аймагт гарсан халдварыг сум тус бүрээр нь танилцууллаа.

Халдвар ихэвчлэн гэр бүлийн гишүүдэд тархаж цаашлаад бариа засал хийлгэсэн, нэг орцны оршин суугчид, караокед орсон, төрсөн өдөрт оролцсон хүмүүст өвчлөл бүртгэгдэж байгаа юм. 2020 оны арваннэгдүгээр сарын 26-ны 11:00 цагийн байдлаар Улаанбаатар хотод нийт халдварын 63 тохиолдол батлагдаад байна.

Улаанбаатар хотод халдвар гарсан дүүрэг, хороодыг танилцуулбал,

  • Баянзүрх дүүрэгт 17 тохиолдол
  • Сүхбаатар дүүрэгт 11 тохиолдол
  • Баянгол дүүрэгт 16 тохиолдол
  • Сонгинохайрхан дүүрэгт 10 тохиолдол
  • Хан-Уул дүүрэгт 7 тохиолдол
  • Багануур дүүрэгт 1
  • Чингэлтэй дүүрэгт 1 тохиолдол бүртгэгдсэн байна.

Төмөр зам дагасан халдварын голомтод бүртгэгдсэн 202 тохиолдлыг байршлаар нь харвал,

  • Сэлэнгэ аймгийн Сүхбаатар
  • Сэлэнгэ аймгийн Мандал
  • Дархан-Уул аймгийн Дархан
  • Дархан-Уул аймгийн Хонгор
  • Орхон аймгийн Баян-Өндөр
  • Дорноговь аймгийн Айраг
  • Дорноговь аймгийн Замын-Үүд
  • Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд тус тус бүртгэгдээд байна.