Оршуулгын ёслолд оролцсон Сербийн шашны тэргүүн “Covid-19” өвчнөөр таалал төгсжээ

Оршуулгын ёслолд оролцсон Сербийн шашны тэргүүн “Covid-19” өвчнөөр таалал төгсжээ

Баасан гарагт Сербийн үнэн алдартны шашны тэргүүн Ириней Белград хотын эмнэлэгт Covid-19 өвчний хүндрэлээр нас баржээ.

Учир нь 90 настай Ириней арваннэгдүгээр сарын 1-ний өдөр хөрш Монтенегро улсын тэргүүн хамба Амфилохие Радовичийн оршуулгын ёслолд оролцохдоо коронавирусийн халдвар авсан байна. Тэрбээр энэхүү ёслолд оролцсоноосоо хойш гурав хоногийн дараа халдвар авсан нь оношлогджээ. Монтенегрогийн нийслэл Подгорица хотод болсон оршуулгын ёслолын үеэр тэргүүн хамба Радовичийн шарилыг авсанд нь нээлттэй байрлуулж, сүмд цугларсан сүсэгтнүүд салах ёс гүйцэтгэсэн байна.

Ингэхдээ уламжлал ёсоор сүсэгтнүүд шарилын гар, духан дээр үнсэцгээжээ. Ириней ч бас энэ уламжлалыг дагасны улмаас халдвар авсан байна. Учир нь тус оршуулгын ёслолд маш олон хүн оролцсон бөгөөд халдвар хамгаалалтын дэглэм огт сахиагүйн дээр ихэнх хүн маскгүй байсан байна. Улмаар оршуулгын ёслолд коронавирусийн халдвартай хүн оролцож нас барсан хамба ламын гар, духан дээр бүгд үнсэцгээсэн нь халдвар тархах гол шалтгаан болжээ.

Балканы хойгийн Серби улсад сүүлийн байдлаар коронавирусийн халдварын 104,097 тохиолдол бүртгэгдэж, 1,110 өвчтөн нас бараад байна.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө