ЭМЯ: Улаанбаатарт 2, Дарханд 11, Сэлэнгэд 9, Орхонд 1, Дорноговьд 2 тохиолдол нэмж бүртгэгдлээ

ЭМЯ: Улаанбаатарт 2, Дарханд 11, Сэлэнгэд 9, Орхонд 1, Дорноговьд 2 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын тоон мэдээллийг танилцуулж байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр улсын хэмжээнд нийт 180,30 хүнд шинжилгээ хийхэд 26 хүнд халдвар  нэмж илэрлээ. Ийнхүү монгол улсад дотоодын халдвар 300, нийт батлагдсан тохиолдол 738 боллоо.

Нийт батлагдсан тохиолдлоос одоогоор 347 хүн эдгэрээд байна" гэж мэдээллээ.

Шинээр батлагдсан тохиолдлуудыг тодруулбал, Улаанбаатарт 2 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өмнөх тохиолдлын ойрын хавьтал тул халдвартай клиникт тусгаарлагдаж байсан байна. Харин 24 цагийн хугацаанд Сэлэнгэд 9, Орхонд 1, Дархан-Уулд 11, Дорноговьд 2 тохиолдол шинээр батлагджээ. Мөн ХӨСҮТ-ийн нэг эмнэлгийн ажилтнаас халдвар илэрсэн байна.

Дотоодод бүртгэгдсэн 300  халдвар:

  • Улаанбаатарт 65
  • Дархан-Уул 33
  • Дорноговь 20
  • Орхон 22
  • Говьсүмбэр 3
  • Сэлэнгэ аймагт 157 байна.