Эрдэнэт үйлдвэрийн ажилтан, түүний гэр бүлийн гишүүдээс халдвар илэрсэн үү

Эрдэнэт үйлдвэрийн ажилтан, түүний гэр бүлийн гишүүдээс халдвар илэрсэн үү

Энэ сарын 20-21 нд шилжих шөнө Эрдэнэт үйлдвэр ажилчдаа урт цуваа болгон жагсааж коронавирусийн халдварын шинжилгээнд хамруулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл тус үйлдвэрийн ажилтнаас халдвар илэрсэн гэх алба бус мэдээлэл байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Эрдэнэт үйлдвэрийн авто тээврийн цехийн Тусгай техникийн гаражийн ажилтан халдвар авсан бөгөөд түүний эхнэр, нэг хүүхдийн шинжилгээнээс ч мөн халдвар авсан нь тодорхой болсон байна гэж мэдээлжээ. Улмаар түүнтэй хамт ажилладаг хүмүүсийг тусгаарлаж, тухайн халдвар авсан иргэнийг гэр бүлийнх нь гишүүдийн хамтаар өчигдөр /2020.11.26/ ХӨСҮТ-д авч иржээ.