Карл Марксыг оршуулсан газрын хөрс муудсан тул түүний шарилыг хэрхэх талаар яригдаж эхэлжээ

Карл Марксыг оршуулсан газрын хөрс муудсан тул түүний шарилыг хэрхэх талаар яригдаж эхэлжээ

Английн Лондон дахь "Хайтгейт" оршуулгын газарт Карл Маркс, Люциан Фрейд зэрэг нэрт зүтгэлтнүүдийг оршуулсан гэдгээрээ алдартай.

Гэсэн ч тэнд ургасан аварга моднуудын үндэс шарилууд болон ус зайлуулах системийг хааж, хөрсийг элэгдүүлж эхэлжээ. Мөн өгөрч муудсан зарим модноос болж хортон шавьж ихсэх болсон аж. Тиймээс Хайтгейтийн оршуулгын газрыг булшнуудыг хөндөхгүйгээр зөв зохион байгуулалтад оруулж, шарилуудад аюул учруулахгүй асуудлыг шийдэх, түүхэн байгууламжийг хадгалах чиглэлээр төлөвлөгөө гаргах мэргэжилтнүүдийг шалгаруулж авах уралдаан зарласан байна. 

Уралдааны хүрээнд нэг дизайнер, нэг архитектурыг шалгаруулан авч оршуулгын газрын шинэ зураг төслийг гаргуулах аж. 

 Англид болсон хүний эрхийн төлөөх жагсаалд оролцогчид түүний хөшөөг ийм болгож байжээ

"Хайтгейт" хүрээлэнгийн ерөнхийлөгч Жейн Финлэйд “Энэхүү уралдааныг зарласнаар Хайтгейт оршуулгын газрыг 21-р зуунд тохирохуйц байлгах чухал алхмыг эхлүүллээ. Энэ нь богино хугацааны ажил биш. Одоо гарах ландшафтын мастер төлөвлөгөө нь оршуулгын газрыг ойрын 25 жилийн хугацаанд хөгжүүлэх чиглэлийг өгөх чухал ач холбогдолтой юм” гэжээ. Тус оршуулгын газарт 170 мянга гаруй хүний шарил байдаг. 

Эх сурвалж: independent