Их Британийн засгийн газар Монголоос ирэх зорчигчдыг тусгаарлахгүй байх шийдвэр гаргажээ

Их Британийн засгийн газар Монголоос ирэх зорчигчдыг тусгаарлахгүй байх шийдвэр гаргажээ

Их Британи Улсын засгийн газар өчигдөр тус улстай аялал жуулчлалын коридор үүсгэх орнуудын жагсаалтыг шинэчилжээ. 

Уг жагсаалтад коронавирусийн тахлын эрсдэл багатай гэж үзсэн орнуудыг оруулдаг ба тэдгээрээс Их Британид ирэх хүмүүсийг тусгаарлахгүй байх журам үйлчлэх юм. Өчигдрийн шийдвэрээр Эстони, Латви улсуудыг жагсаалтаасаа хасаж, оронд нь Аруба, Бутан, Зүүн Тимор, Монгол болон Номхон далайн зарим арал улсуудыг жагсаалтдаа нэмжээ.

Ингэснээр Их Британид Монгол улсаас ирсэн зорчигчид тусгаарлагдах шаардлагагүй болж байгаа юм байна.

Булганаас хүнд коронавирус халдах эрсдэл үүсээд байгаа Дани улсын иргэдийг хилээрээ огт нэвтрүүлэхгүй журам үйлчилж байсан бол өчигдрийн өөрчлөлтөөр тусгаарлах нөхцөлтэй нэвтрүүлэхээр болжээ. Жагсаалтад багтаагүй орны иргэд Нэгдсэн Вант Улсад ирснийхээ дараа 14 хоног тусгаарлагдаж байгаа юм. Хэрвээ оношилгооны зардлыг өөрөө төлж, вирүсийн халдваргүйгээ баталбал тусгаарлагдах хоногоо тав болгон бууруулах журам арванхоёрдугаар сарын 15-наас хэрэгжихээр болжээ. Их Британийн засгийн газрын аялал жуулчлалын корридорын шинэчилсэн жагсаалт Бямба гарагаас үйлчилж эхлэх гэнэ.

Эх сурвалж: BBC