Туркменистаны ерөнхийлөгчийг амьд гэв

Туркменистаны ерөнхийлөгчийг амьд гэв

Оросын хэвлэлүүд долоодугаар сарын 21-ний өдөр Туркменистан улсын хоёр дахь ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовыг нас барсан гэх мэдээллийг цацаж эхэлсэн. Тодруулбал “Москвагаас ярьж байна" радио станцаар Евразийн асуудал хариуцсан захирал уг мэдээллийг анхлан түгээж, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эх сурвалж болсон гэх.

Ийм мэдээ түгээд удаагүй байхад Туркменистаны Орос дахь Элчин сайд үүнийг эрс үгүйсгэсэн байна. “Энэ бол худлаа мэдээлэл. Үнэнд нийцэх ямар ч боломжгүй хэмээжээ.

Ер Гурбангулы Бердымухамедовын сөрөг хүчнийхэн түүнийг нас барсан болгох гэж худал цуурхал тараадаг тухай гадны хэвлэлүүд онцолж байна. Хамгийн сүүлд гэхэд бөөрний архаг дутагдлын улмаас амьсгал хураасан гэсэн мэдээллийг ч түгээж байжээ.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө