“AstraZeneca", Оксфордын хамтран бүтээж буй вакцины зарим зүйл нь эргэлзээ төрүүлж байна гэв

“AstraZeneca", Оксфордын хамтран бүтээж буй вакцины зарим зүйл нь эргэлзээ төрүүлж байна гэв

Өнгөрсөн даваа гарагт/2020.11.23/ Британи-Шведийн хамтарсан эм үйлдвэрлэгч “AstraZeneca” өөрсдийн бүтээж буй коронавирусийн вакцины үр дүн тунгаас хамаарч 70-92 хувьтай үйлчилж буйг зарласан билээ. Гэвч "AstraZeneca"-ийн вакцины туршилтын өгөгдлүүдийн хэд хэдэн зүйл тодорхойгүй байгаа нь шинжлэх ухаанчдад эргэлзээ төрүүлж, Европ, АНУ-ыг вакцинжуулах асуудлыг хойшлуулж магадгүй байна. “AstraZeneca” компани Их Британийн туршилтад оролцогчдод хоёр өөр тунгаар вакцин тарьсан хэмээн мэдээлсэн юм. 

Тодруулбал, нэг бүлэгт 2741 оролцогч эхлээд вакцины хагас тунг, сарын дараа бүтэн тунг хийлгэсэн. Энэ бүлэг нь Ковид-19-ээс 90 хувь хамгаалагдсан байв.

Харин хоёр дахь бүлэгт 8895 оролцогч бүтэн тунгаар, сарын дараа дахин нэг бүтэн тунгаар хэрэглэсэн байна. Гэвч энэ бүлэг нь вирусээс 62 хувь хамгаалагдсан байв. Иймээс эрдэмтэд яагаад хоёр өөр тунгаар хэрэглэснийг мөн нэг бүлгийн хэмжээ нөгөөгөөсөө яагаад хамаагүй бага байгааг тайлбарлахыг хүссэн байна.

"АстраЗенека"-ийн дэд ерөнхийлөгч Менелас Пангалос энэ талаар "Туршилтын явцад алдаа гарах нь ямар ч хамаагүй. Өгөгдөл тодорхой байх эсэхээс үл хамааран манай вакцин үр дүнгийн босгийг давсан” гэжээ. АНУ-ын Хүнс, эмийн удирдлага /FDA/ тухайн вакцинаас доод тал нь 50 хувийн үр дүнгийн босгыг шаардаг. “AstraZeneca” вакцин энэ босгыг давсан ч FDA яаралтай эмнэлзүйд нэвтрүүлэхийг зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө