Сэлэнгэ аймгийн 7-р багт хамгийн их халдварын тохиолдол бүртгэгдээд байна

Сэлэнгэ аймгийн 7-р багт хамгийн их халдварын тохиолдол бүртгэгдээд байна

Сэлэнгэ аймаг иргэдээ түргэвчилсэн шинжилгээнд хамруулах ажлаа үргэлжлүүлэн явуулж байна. Мөн вирус тархах магадлал өндөр сумдынхаа иргэдийг ч гэсэн түүврийн аргаар хамруулж байгаа аж.

Тус аймгийн хувьд эрсдэл маш өндөр хэвээр байгаа бөгөөд Улаанбаатар хоттой хил залгаа Мандал, Баянгол сумын иргэд, Орхон аймагтай хил залгаа Баруунбүрэн болон баруун бүсийн 5 сум, Дархан-Уул аймгийг тойрсон сумдад орох гарах хөдөлгөөний хязгаарлалт, хараа хяналтыг улам чангатгаж ажиллахыг сумдын онцгой комиссынхонд онцгойлон анхааруулсаар байна.

Хамгийн олон тохиолдол бүртгэгдээд байгаа Сүхбаатар сумын иргэдийг баг, багаар нь танилцуулбал,

  • 1-р багт - 4
  • 2-р батг - 24
  • 3-р багт - 10
  • 4-р багт - 27
  • 5-р багт - 12
  • 6-р багт - 25
  • 7-р багт - 47
  • 8-р багт – 3 тохиолдол бүртгэгдээд байна.

Хүйсийн хувьд:

  • эрэгтэй 73
  • эмэгтэй 84 

Насны хувьд:

  •  0-34 хүртэлх 79
  • 35-60 хүртэлх 62
  • 60 дээш насны 16 иргэн байна.

Дээрх батлагдсан тохиолдлуудын ойрын 1214, дам  хавьталын 862, нийт 2076 хавьтлыг тогтоосон, тандалт судалгааны ажил үргэлжилж байна. Тусгаарлалтад 17 цэгт 298 иргэн, гэрийн ажиглалтад 26 цэгт 137 иргэн байна. Мөн Сэлэнгэ аймагт онцгой нөхцөл байдал үүссэн учир Цагдаагийн ерөнхий газраас харуул хамгаалалтын шинэ хүрээ үүсгэж, 192 цагдаагийн албан хаагч ажиллаж байна.