Эрдэмтэд шинэ жилийн баярыг тэмдэглэвэл халдварын гурав дахь давлагаа эхэлнэ хэмээн анхааруулжээ

Эрдэмтэд шинэ жилийн баярыг тэмдэглэвэл халдварын гурав дахь давлагаа эхэлнэ хэмээн анхааруулжээ

Их Британийн Засгийн газар Зул сарын баярын үеэр хөл хориог хэсэгчлэн сулруулна хэмээн үзэж буй. Тэгвэл эрдэмтэд хөл хориог сулруулбал баярын дараа халдварын гурав дахь давлагаа хүчтэй эхэлж, нас баралт нэмэгдэнэ гэж анхааруулжээ. Зул сарын баяраар доод тал нь гурван гэр бүлийн хүмүүс нэг дор цугларах эрсдэлтэй байгааг урьд нь тус улсын Засгийн газраас мэдээлж байв. Хэрэв ингэвэл халдварын тохиолдол гарцаагүй нэмэгдэх болно гэж эрдэмтэд үзэж байгаа аж.

Профессор Эндрю Хейвард BBC Two’s Newsnight хөтөлбөрт өгсөн ярилцлагадаа энэ талаар “Зул сарын баярыг тэмдэглэснээр Ковидын гал руу түлш цацахтай адил явдал юм. Баяр дамжуулалтыг нэмэгдүүлнэ. Энэ нь халдварын гурав дахь давлагааг үүсгэж, эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, хүнд байдал үүсгэх болно" гэжээ.

Их Британид одоогоор халдварын 61 сая тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Эх сурвалж: Guardian