Нэг настай хүүхэд гал түймэрт өртөж, амиа алджээ

Нэг настай хүүхэд гал түймэрт өртөж, амиа алджээ

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 17:11 цагт тус дүүргийн ОБГ хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 17:29 цагт очиж, иргэн Г-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан байна. Харамсалтай нь тус гал түймэрт иргэн Ц /1 нас 5 сартай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлж өгчээ.

Гал түймэр гарах үед 1-7 насны дөрвөн хүүхэд байшинд байсан гэх бөгөөд том хүүхдүүд нь байшингаас гарч амжсан бол хамгийн бага  нь галд өртөж, нас баржээ.