Ерөнхийлөгч хориг тавьсантай холбоотойгоор 2021 оны төсвийн төслийг хойшлуулав

Ерөнхийлөгч хориг тавьсантай холбоотойгоор 2021 оны төсвийн төслийг хойшлуулав

”Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр чуулганы хуралдаанаар хийж эхэлсэн.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан"Ерөнхийлөгч 2021 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсантай холбоотойгоор "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг батлах нь зохимжгүй болов уу. Дэгийн тухай хуульд заасан зохицуулалт байдаггүй юм байна. Хоригийг хүлээж авах эсэхээс хамаараад энэ тогтоолын төслийг хэлэлцэхийг нь хойшлуулах саналтай байна” гэсэн горимын санал гаргалаа. 

Горимын саналтай холбоотой санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцож буй 64 гишүүний 42 нь дэмжсэн тул ”Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хойшлууллаа.