Хөвсгөл аймгийн засаг даргаар Ш.Идэрбаясгаланг батлахаас У.Хүрэлсүх татгалзжээ

Хөвсгөл аймгийн засаг даргаар Ш.Идэрбаясгаланг батлахаас У.Хүрэлсүх татгалзжээ

Өнгөрөгч аравдугаар сард болж өндөрлөсөн орон нутгийн сонгуульд АН есөн аймаг, нэг дүүргийн ИТХ-д олонх болж, ялалт байгуулсан байдаг.

Ингэснээр ирэх дөрвөн жилд тус аймаг, дүүргүүдийг АН удирдана гэсэн үг. Эдгээр есөн аймгийн нэг нь Хөвсгөл аймаг, улмаар тус аймгийн ИТХ болж, аймгийн засаг даргад Ш.Идэрбаясгаланг батлуулахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн байна. Гэтэл тэрээр Ш.Идэрбаясгаланг Хөвсгөл аймгийн засаг даргаар батламжлахаас татгалзсан байна.

Сонирхуулахад, саяхан Увс аймгийн засаг даргаар н.Чимэдийг батламжлуулхаар уламжлахад тэрээр эхний удаа татгалзаж, дахин уламжилж батлуулсан билээ.