Тайванийн парламентын гишүүд махны импортын улмаас маргалдаж, бие бие рүүгээ гахайн гэдэс дотор шидэлцжээ

Тайванийн парламентын гишүүд махны импортын улмаас маргалдаж, бие бие рүүгээ гахайн гэдэс дотор шидэлцжээ

Тайванийн парламентын гишүүд АНУ-ын махны импортыг зөвшөөрөх шийдвэрийн улмаас зөрчилдөж, бие бие рүүгээ гахайн гэдэс дотор шидэлцжээ. Маргааны эх үүсвэр нь эрх баригч Ардчилсан Дэвшлийн нам саяхан АНУ-ын үхэр, гахайн махны импортын хоригийг цуцлах шийдвэр гаргасан юм. Харин сөрөг хүчний Коминтаны нам уг шийдвэрийг эрс эсэргүүцсэн.

Улмаар өчигдөр /2020.11.27/ сөрөг хүчнийхэн чуулганы танхимд гахайн гэдэс дотор авч ирэн, эрх баригч намын гишүүд рүү шидэж эхэлжээ. Эрх баригчид ч үүнийг үл тэвчин хариу шидэлцэн, энэ нь зодоон болсон аж. 

Сөрөг намын гишүүн эрх баригч намын гишүүн рүү гахайн гэдэс шидэж буй нь

АНУ-ын зарим фермерүүд гахай, үхрийн махны гарцыг дээшлүүлэхийн тулд “рактопамин” хэмээх бордооны бодис хэрэглэдэг байна. Уг бодисыг хүний эрүүл мэндэд хортой гэсэн үндэслэлээр Европ, Хятад, Тайваньд хориглодог. Гэтэл Тайванийн засгийн газар энэ шийдвэрээ саяхан цуцалжээ. 

Тайвань, АНУ-ын засгийн газрууд өнгөрсөн долоо хоногт эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ яриа хэлэлцээ эхлүүлж, технологи, эрүүл мэнд, аюулгүй байдлын салбарт ирэх таван жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуралцсан юм. Уг санамж бичигт махны импортын хоригийг цуцлах шийдвэр орсон байжээ. 

Эх сурвалж: Guardian