ЭМЯ: Шинээр 22 тохиолдол нэмэгдэж, дотоодод бүртгэгдсэн халдварын тоо 318 боллоо

ЭМЯ: Шинээр 22 тохиолдол нэмэгдэж, дотоодод бүртгэгдсэн халдварын тоо 318 боллоо

ЭМЯ-аас 11.00 цагийн ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дотоодод шинээр бүртгэгдсэн коронавируст халдварын тоон мэдээллийг танилцууллаа. 

Арваннэгдүгээр сарын 27-ны өдөр 11,929 хүнд шинжилгээ хийхэд 22 хүнээс коронавирус илэрлээ. 

  • Улаанбаатар-5 тохиолдол 
  • Сэлэнгэ аймагт-10 тохиолдол
  • Дархан-Уул аймагт-2 тохиолдол
  • Дорноговь аймагт-1 тохиолдол тус тус бүртгэгдлээ. 
  • Харин Орхон, Говьсүмбэр аймгуудад шинээр халдварын тохиолдол бүртгэгдээгүй. 

Улаанбаатар хотод халдвар авсан 5 хүний нэг нь халдвар авсан хүний ойрын хавьтал бөгөөд тусгаарлалтад байсан. Хоёр нь мөн хавьтал болж ажиглан тусгаарлах байранд байсан. Хоёр нь өчигдөр батлагдсан тохиолдлын хавьтал байна. Дорноговь аймагт бүртгэгдсэн нэг тохиолдол нь Айраг сумын иргэн бөгөөд төмөр замын ажилчны ойрын хавьтал байна. 

Ингэснээр дотоодод бүртгэгдсэн халдварын тоо 318 боллоо. Үүнээс гадна зөөвөрлөгдөн орж ирсэн 4 тохиолдол бүртгэгдлээ. Бүртгэгдсэн тохиолдлууд нь Тир машины 4 жолооч бөгөөд манай улсын хоёр иргэн Беларусь, ОХУ-ын иргэн байна" гэв. 




С.Амарсайхан дахин ХУДАЛ ярьсан уу

12 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр байнгын хороод хуралдахгүй

12 цагийн өмнө

Шуурхай мэдээ