ВИДЕО: Уралдааны замд давхиж явсан машин хоромхон зуур галд авалзжээ

ВИДЕО: Уралдааны замд давхиж явсан машин хоромхон зуур галд авалзжээ

Олон Улсын Автомашины Холбооноос зохион байгуулдаг дэлхийн аварга шалгаруулах “Формула 1” уралдаан өчигдөр /2020.11.29/ арлын Бахрейн улсад эхэлсэн юм. Гэтэл уралдаан эхэлснээс хэдхэн минутын дараа гэнэтийн үйл явдал бол уралдааны замд давхиж байсан машин шатаж эхэлжээ.

Тодруулбал, 34 настай Ромен Грожан уралдааны эхний тойрогт замын хашлага мөргөж машин нь хоёр хэсэгт хуваагдан галд автсан ба хашлагын ган төмөр шатахууны савыг цоолсон нь гал дүрэлзэх шалтгаан болжээ.

Гал богинохон хугацаанд маш хүчтэй дүрэлзэж эхэлсэн бөгөөд аврах багийнхан ирж, галыг унтраах үед уралдаанч машиндаа 20 секутын турш гацсан байна. Эцэст нь тэр суудлын бүсээ тайлж машинаас үсрэн гарч чаджээ. Албаныхны мэдээлж буйгаар уралдаанч биедээ ноцтой гэмтэл аваагүй, гар, хөлийн шагай хэсэгтээ хөнгөн түлэгдсэн байна. 

ҮЗЭХ: 

 

Эх сурвалж: Formula1