Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдсэн иргэнийг илрүүлжээ

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдсэн иргэнийг илрүүлжээ

Өчигдөр орой цахим сүлжээгээр Засгийн газраас хөл хориог 2020.12.31-ний өдрийг хүртэл сунгалаа гэдэг хуурамч мэдээлэл сошиал орчинд түгсэн. Гэтэл дээрх иргэн нь Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэж, олон нийтийг төөрөгдүүлжээ.

Тухайн иргэнийг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна.

Өчигдөр Улсын онцгой комисс хуралдаж 10 хоногийн хугацаанд Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчилсэн байдлаар сунгаж дээрх аймгуудаас бусад аймгийн хэмжээнд 12 сарын 01-ны өдрөөс хөл, хориог сулруулж гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилэн шилжүүлэх шийдвэр гаргасан юм.