Жирэмсэн байхдаа коронавирусийн халдвар авсан эхээс эсрэг биеттэй хүүхэд төржээ

Жирэмсэн байхдаа коронавирусийн халдвар авсан эхээс эсрэг биеттэй хүүхэд төржээ

Коронавирусийн халдвар эхээс урагт дамждаг эсэх асуудал олон орны эрдэмтэн, судлаачдын анхаарлыг татсаар ирсэн. Тэгвэл өнгөрсөн гуравдугаар сард жирэмсэн байхдаа коронвирусийн халдвар авсан эхээс эсрэг биеттэй хүүхэд төржээ. Хүүхдийн ээжийг Селин Нг-Чан гэдэг бөгөөд тэрээр тухайн үед  халдвараар хөнгөн өвчилж хоёр долоо хоногийн дараа эмнэлгээс гарч байсан аж.

Селин Нг-Ч орон нутгийн хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа “Хүүхдэд маань халдвар дамжсан байх вий гэж би их эмээж байсан. Эмч маань намайг эдгэрснийхээ дараа эсрэг биетээ хүүхэддээ шилжүүлсэн байх гэж таамаглаж байгаа” гэжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоогоор халдвар авсан жирэмсэн эхээс урагт вирус дамждаг эсэх нь тодорхойгүй байна хэмээн мэдээлсэн байна.

Гэхдээ өнөөдрийг хүртэл Covid-19-ийн идэвхтэй вирус нь эхийн хэвлийд болон хөхний сүүнээс илрээгүй байгаа юм.

Өнгөрсөн аравдугаар сард БНХАУ-ын эмч нар "Хөгжиж буй халдварт өвчин" сэтгүүлд энэ тухай нийтэлж байсан бөгөөд халдвар авсан нярайгаас эсрэг биет илэрсэн талаар өгүүлж байжээ. Харин Нью Йорк болон Колумбийн Их Сургуулийн Анагаах Ухааны эмч нар энэ нь маш ховор тохиох зүйл хэмээн мэдээлж байсан аж. 

Эх сурвалж: Aljazeera