2020-2021 онд оюутны хөгжлийн зээлд нийт 10 тэрбум төгрөг олгохоор баталжээ

2020-2021 онд оюутны хөгжлийн зээлд нийт 10 тэрбум төгрөг олгохоор баталжээ

2020 оны төсвийн тодотгол, 2021 оны төсөв батлагдахтай холбоотойгоор оюутнуудад зээл олгох ажил түр хугацаанд саатаад байгаа. Тэгвэл энэ оны төсвийн тодотгол ба ирэх оны төсөвт оюутны хөгжлийн зээлд нийт 10 тэрбум төгрөг олгохоор баталжээ. 

Тодруулбал, 2020-2021 оны хичээлийн жилд Засгийн газрын 70 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалт"-д багтсан мэргэжлээр суралцаж буй оюутнуудад нийт 7.6 тэрбум төгрөгийн зээл олгохоор болжээ. Санхүүжилтийн хүрээнд 5,066 оюутанд зээл олгох боломжтой аж.