Майамигийн аралд усан доорх музей баригдана

Майамигийн аралд усан доорх музей баригдана

Ирэх жилээс эхлэн Miami Beach-д очсон аялагчид далайн ёроолыг зорьдог болох гэнэ. Учир нь Маиамид усан доор шүрэн арлын үзэсгэлэн гаргахаар бэлдэж эхэлжээ. Гэхдээ ирэх жил гэхэд ердөө 1 км нь баригдаж дуусах бөгөөд цаашид 7 км орчим үргэлжлэх шүрэн арлыг далай дотор байгуулах аж.

Судалгаагаар дэлхийн хамгийн том шүрэн хадны систем болох “Great Barrier Reef” нь сүүлийн 30 жилийн хугацаанд 50 хувиар багассан нь тогтоогдсон байна. Иймээс төслийг санаачлагчид сүүлийн үед устаж буй шүрэн популяцийг сэргээх зорилгоор анх усанд хиймэл хад бүтээж, жуулчдыг аялуулах санаа төрсөн аж. Усан доорх үзэсгэлэнгээр аялахын тулд юун түрүүнд сэлж чаддаг байх хэрэгтэйг багийнхан анхааруулжээ.

Эх сурвалж: CNN