АНУ-ын Ерөнхийлөгч болох болзлоо хангасан Жо Байден нохойтойгоо тоглож байгаад хөлөө гэмтээжээ

АНУ-ын Ерөнхийлөгч болох болзлоо хангасан Жо Байден нохойтойгоо тоглож байгаад хөлөө гэмтээжээ

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден өчигдөр /2020.11.30/ нохойтойгоо тоглож байхдаа халтирч унан баруун хөлийнхөө шагайг гэмтээжээ. Тэрээр Делавэйр мужийн Рехобот эрэг дээрх тосгонд гэр бүлийн хамт Талархлын баяраа тэмдэглэж байсан бөгөөд түүнийг мужийн эмнэлэгт яаралтай хүргэж анхны тусламж үзүүлсэн байна.

Компьютер томографаар харахад түүний баруун хөлийн тавхайн хоёр яс бага зэрэг цуурсан байжээ. Үүнтэй холбогдуулан Жо Байденд сүүлийн хэдэн долоо хоногийн турш шагайн бэхэлгээ зүүхээр болсон аж. 

Жо Байден хөлөндөө гэмтэл авсан гэх мэдээлэл гарсны дараа Дональд Трамп өөрийн твиттер хуудаснаа "Хурдан эдгэрээрэй" хэмээн жиргэжээ. Жо Байден өдгөө 78 настай бөгөөд АНУ-ын түүхэн дэх хамгийн ахмад Ерөнхийлөгч хэмээн нэрлэгдээд буй юм. 180 см өндөр, 80 кг жинтэй Жо Байден тамхи татдаггүй, архи уудаггүй, долоо хоногийн таван өдөр идэвхтэй дасгал хийдэг гэж түүний эмч Кевин О'Коннор хэлсэн байдаг. Тэрээр одоогоор эрүүл, эрч хүчтэй байгаа ба Ерөнхийлөгч болсныхоо дараа эрүүл мэндийнхээ талаар тогтмол мэдээлж байх болно гэсэн юм.

Эх сурвалж: Time