ВИДЕО: Хан Хөхийн нуруунд анх удаа ЦООХОР ИРВЭС бүртгэгдлээ

ВИДЕО: Хан Хөхийн нуруунд анх удаа ЦООХОР ИРВЭС бүртгэгдлээ

2020 оны аравдугаар сарын 01-ны өдрийн үүрийн 05.30 цагт Хан Хөхийн нурууны Байгалийн цогцолборт газарт анх удаа Цоохор ирвэс бүртгэгджээ. Тус газрын Хамгаалалтын захиргаа, Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран Хан хөхийн нурууны орчны бүс нутагт амьтдын байршил, тоо толгойг тогтоох зорилгоор 34 хөдөлгөөн мэдрэгч автомат камерыг гурван сарын хугацаатай суурилуулж ажиллан ан, амьтдыг бүртгэж байгаа юм.