ЭМЯ: Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ, Говьсүмбэр аймгийн нийт 10 хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ: Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ, Говьсүмбэр аймгийн нийт 10 хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Улсын хэмжээнд халдвар батлагдсан нийт зургаан аймгийн ойрын хавьталуудын шинжилгээ, ажиглалт тандалтын ажил тасралтгүй үргэлжилсээр байна.

Өчигдөр нийтдээ 12,116 хүнд PCR шинжилгээ хийлээ. Үүнээс нийт 10 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ. Улаанбаатарт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын нийт долоон хүн, Архангай аймгийн Батцэнгэл суманд батлагдсан ойрын хавьтлын нэг хүн, мөн Сэлэнгэ, Говьсүмбэр аймгуудаас тус бүр нэг хүнээс халдвар илэрч нийт 10 хүнээс халдвар бүртгэгдээд байна. Ийнхүү монгол улсад нийт батлагдсан тохиолдол 801 болж байна” гэж мэдээлээ.