Кремлийн ордонд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч амиа хорложээ

Кремлийн ордонд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч амиа хорложээ

ОХУ-ын аюулгүй байдлын албаны нэгэн ажилтан Кремлийн ордонд үүрэг гүйцэтгэж байхдаа өөрийгөө буудаж амиа хорложээ. Үхлийн шалтгаан нь ажлын нөхцөлд сэтгэл ханамжгүй байсан байж болзошгүй гэж ерөнхийлөгчийн ордноос мэдэгджээ.

Тус ажилтан нь ерөнхийлөгчийн хувийн аюулгүй байдлыг хариуцдаг хэсэгт алба хаадаг байсан гэдгийг албаныхан няцаагаад “тус ажилтан алба хаах үеэрээ амиа хорлосон. Одоогоор тус хэрэг дээр шалгалт хийж байна” гэж мэдээлээд байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр амиа хорлох болсон шалтгаан нь "ФСО буюу Аюулгүй байдлын албаны удирдлага ажлынхаа нөхцөл байдалд хайхрамжгүй хандсан, мөн олон удаагийн шинэчлэл хийсэн" байх магадлалтай. Мөн тэрээр сүүлийн ээлжүүд дээрээ маш олон цагаар буюу 15-аас дээш цаг ажиллаж байсан. Хамт ажиллагсдын хэлж буйгаар орон тооны хомсдолоос болж илүү цагаар ажиллаж эхэлсэн нь нөлөөлсөн” гэж үзээд байна.

Эх сурвалж: 19rus