Энэ сард коронавирусийн эсрэг 2 вакцинд зөвшөөрөл олгох эсэхийг шийднэ

Энэ сард коронавирусийн эсрэг 2 вакцинд зөвшөөрөл олгох эсэхийг шийднэ

Өчигдөр /2020.11.30/ АНУ-д төвтэй “Moderna” биотехнологийн компанийн бүтээж буй коронавирусийн эсрэг "mRNA-1273" вакцины сүүлчийн шатны туршилт 94 хувьтай үйлчилж буйг албан ёсоор зарлаж, АНУ-ын Хүнс, эмийн удирдлагын газарт/FDA/ яаралтай эмнэлзүйд нэвтрүүлэх хүсэлтээ илгээнэ хэмээн мэдэгдсэн билээ. Үүнээс өмнө буюу 11-р сарын 10-ны өдөр Америкийн “Pfizer”, ба Германы “BioNTech” компаниуд хамтран бүтээсэн “BNT162b2" вакциндаа зөвшөөрөл авах хүсэлтээ илгээсэн.

Тэгвэл FDA-ээс “Pfizer”-ийн вакциныг энэ сарын 10-ны өдөр, харин “Moderna”-ийн вакциныг мөн энэ сарын 17-нд хэлэлцэхээр болжээ. 

АНУ-ын Хүнс, эмийн удирдлагын газар вакцины хоёр гол шалгуур болох үр ашиг, аюулгүй байдалд нарийвчлан дүн шинжилгээ хийсний эцэст шийдвэрийг гаргах юм. Гэсэн ч АНУ-ын зүгээс “Pfizer”-ийн вакциныг авах шийдвэрээ гаргасан тул зөвшөөрөх нь тодорхой болоод байна. 

Хоёр вакцины үр дүнгийн хувьд

  • "Pfizer”, ба Германы “BioNTech”-ийн “BNT162b2" вакцин 94 хувь
  • “Moderna” "mRNA-1273" вакцин коронавирусийн эсрэг 94.1 хувьтай үйлчилж буйг зарласан билээ. 

Эх сурвалж: WP, CNBC