Д.Нарангэрэл: Хөх нь өвдсөн эмэгтэйд эмнэлгийн тусламж үзүүлсэн

Д.Нарангэрэл: Хөх нь өвдсөн эмэгтэйд эмнэлгийн тусламж үзүүлсэн

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллийн үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Төрөөд 14 хонож буй эмэгтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байна гэсэн мэдээлэл гарсан. Тэр хүнд цаг тухайд нь эмнэлгийн тусламж үзүүлсэн. Хөх нь хавдсан байсан. Одоо биеийн байдал нь сайжирч байгаа" гэлээ. 

Тэрбээр мөн 119 утас өчигдөр ачаалал ихтэйн улмаас сервер нь унасан ч өнөөдөр хэвийн горимоор ажиллаж байна гэсэн юм.