Коронавирус цар тахалтай холбоотойгоор дэлхийн томоохон удирдагчдын уулзалт цахимаар болжээ

Коронавирус цар тахалтай холбоотойгоор дэлхийн томоохон удирдагчдын уулзалт цахимаар болжээ

Коронавируст цар тахалтай холбоотойгоор дэлхий нийтэд ЭРҮҮЛ МЭНДИЙН хямрал нүүрлэж улмаар ЭДИЙН ЗАСГИЙН хямрал руу эрчимтэй орж байна. Түүнчлэн хүн амын амьдралын хэмнэл өөрчлөгдөж, нүүр тулсан уулзалт, олон хүн цугласан арга хэмжээнээс татгалзах болсон. Мэндчилгээгээ хүртэл зайнаас хийж, уулзалт, цуглаанаа ч цахимаар зохион байгуулж, ажил амьдралаа үргэлжлүүлэхэд шинэ орчинтой дасан зохицож байна.

Улс орны удирдагчид хийгээд тухайн улс дахь улс төрийн намууд салбараас салбар луу шилжиж буй хямралыг хэрхэн хохирол багатай даван гарах чиглэлд санал бодлоо солилцон, шийдвэрлэх үүднээс томоохон хурал чуулганаа цахимаар зохион байгуулаад байна.

Коронавируст цар тахал дэлхийд ГАЙ тариад бүтэн жилийн нүүр үзэж буй тул улс орнууд эдийн засгаа аварч үлдэн ажил амьдралаа хэвийн үргэлжлүүлэхийн тулд тооцоо судалгаатай, нарийн зохицуулалт, зохион байгуулалтыг хийн ард олондоо санал болгож байна.

Ингээд 2020 онд зохион байгуулагдсан томоохон Виртуал хурлуудыг танилцуулъя:

АНУ-ын улс төрийн намын цахим хурал

Democratic National Congress (DNC) буюу Үндэсний Aрдчилсан Их Хурал 2020 оны 8 сарын 17-20-ны өдрүүдэд болсон. Томоохон TV сувгууд өдөр болгон 2 цаг гаргаж, тус намын вэб хуудсаар шууд дамжуулсан. Цахимаар болсон намын их хурал хямд болж зарцуулах байсан мөнгөө орон нутгийн намын үйл ажиллагаанд зориулсанаа ОНЦОЛЖ байна.

-G20 буюу Их хорийн Гадаад хэргийн сайд нарын ээлжит бус виртуал уулзалт-

2020 оны 9-р сарын 3-нд Их хорийн Гадаад хэргийн сайд нарын ээлжит бус виртуал улзалт болов. 140 гаруй минут үргэлжилсэн уг уулзалт COVID-19-ийн эсрэг хариу арга хэмжээний үр дүн, олж авсан мэдлэг туршлага, хилийн хяналтыгг сайжруулж , хил дамнасан аяллыг сэргээх олон улсын хамтын ажиллагааны боломжит арга замын талаар ярилцсан. Дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлыг зогсоож, дэлхийн эдийн засгийг сэргээхэд G20 чухал үүрэг гүйцэтгэхийг Гадаад хэргийн сайд нарын виртуал уулзалт ийнхүү нотолсон.

-АНУ-ын Ерөнхийлөгчийн сунгаа болон шуудангийн санал хураалт-

Өнгөрсөн сард болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн уулзалтууд ихэнхдээ цахимаар болж, саналаа өгсөн иргэдийн дийлэнх олонх нь бичлэн очих бус шуудангаар саналаа илгээсэн нь түүхэндээ байгаагүй олон хүн саналаа өгсөн шинэ статистик үзүүлсэн.

-Ерөнхийлөгч Мишель G20 Summit 2020-

Удирдагчдын дээд хэмжээний уулзалт 2020 оны 11-р сарын 21-22-ны өдрүүдэд Эр-Рияд хотод болох байсан боловч Ковид-19 хязгаарлалтын улмаас удирдагчид видео хурлаар уулзав. Саудын Арабын Их 20-ын Ерөнхийлөгчийн зөвлөлийн мөрийн хөтөлбөрт гурван үндсэн зүйл дээр төвлөрч байна: хүмүүсийг чадавхжуулах, хүмүүс ажиллаж, амьдрах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх; гариг ​​дэлхийгээ хамгаалах, байгалиа хамгаалах хамтын хүчин чармайлтыг дэмжих; шинэ хил хязгаарыг тодорхойлох, инновацийн үр ашгийг ашиглах, хуваалцах нийтлэг стратегиудыг батлах. Европын Холбоог Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Чарльз МИЧЕЛ, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула ВОН ДЕР ЛЕЙН нар төлөөлж байна.

-Казахстаны Нур Отан буюу Шинэчлэлийн зам намын ээлжит бус 20-р их хурал-

Хэдхэн хоногийн өмнө буюу 11-р сарын 25-ны өдөр Казахстаны Нур Отан буюу Шинэчлэлийн зам намын ээлжит бус 20-р их хурал мөн л цахимаар боллоо. Казахстаны парламентын доод танхимын сонгууль болох гэж байгаа учир тус нам ийнхүү хурлаа цахимаар зохион байгуулсан байна.

-Европын холбоо-Австралийн удирдагчдын виртуал уулзалт-

Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Чарльз Мишель, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен, Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон нар Удирдагчдын виртуал уулзалтыг 2020 оны 11-р сарын 26-ны өдөр зохион байгуулав. Удирдагчид COVID-19 цар тахлын эсрэг хамтран ажиллахаар шийдсэнээ дахин баталж, эрүүл мэндийг хамгаалах, илүү шинэлэг, тогтвортой, хүртээмжтэй, тэсвэртэй эдийн засаг бий болгох чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ авахаа амласнаа тэмдэглэв. Мөн ЕХ ба Австрали улсууд аюулгүй, үр дүнтэй, хямд өртөгтэй COVID-19 вакцин, оношлогоо, эмчилгээний үйлчилгээнд бүх нийтийн, тэгш, эрт хамрагдах боломжийг хангах үүрэг хүлээдэг. Тиймээс удирдагчид COVID-19 багаж хэрэгсэл (ACT) хурдасгагч ба түүний COVAX байгууламжид нэвтрэхэд олон улсын дэмжлэгийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь чухал болохыг тэмдэглэв. Тэд цар тахлын эсрэг хоёр талын судалгаа, инновацийн хамтын ажиллагааг бэхжүүлж, судалгааны өгөгдлөө хуваалцахаар тохиролцсон байна.