БНХАУ "Австрали цэргийн аллага үйлдсэн" гэх зургийг нийтэлсний төлөө уучлалт гуйхаас татгалзав

БНХАУ "Австрали цэргийн аллага үйлдсэн" гэх зургийг нийтэлсний төлөө уучлалт гуйхаас татгалзав

Өчигдөр/2020.11.30/ БНХАУ-ын Засгийн газрын ажилтан тветтер хуудаснаа “Афган хүүхдийг хөнөөсөн австралийн цэрэг”-ийн зургийг нийтэлсэн юм. Тодруулбал, Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лижиан Жао нас барсан хүүхдийг тэвэрсэн байдлыг дүрсэлсэн Австралийн цэргийн зургийг нийтэлж, "Афганистаны иргэд болон хоригдлуудыг Австралийн цэргүүд хөнөөсөнд их цочирдсон. Бид ийм үйлдлийг эрс буруушааж, хариуцлага хүлээлгэхийг уриалж байна" гэж бичсэн. 

Харин Австралийн Засгийн газраас үүнд маш их уурлаж буйгаа илэрхийлж тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон “Бээжин ийм аймшигтай зүйл нийтэлснийхээ төлөө ичих ёстой. Энэ үйлдэл нь дэлхий дахинд тэдний нэр хүндийг унагааж байна. Тэд биднээс уйчлалт гуйх ёстой” гэсэн юм. Мөн тветтерээс энэхүү постыг "худал мэдээлэл" хэмээн тодорхойлж, устгахыг хүссэн.

Харин БНХАУ уучлалт гуйхаас татгалзаж, Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүньин “Манай албан тушаалтныг уучлалт гуйхыг шаардахын оронд Австрали улс ичих ёстой" гэжээ.

Энэ явдал нь саяхан Австралийн тусгай хүчнийхэн Афганистанд 39 энгийн иргэн, хоригдлыг хөнөөсөнтэй холбоотойгоор үүссэн гэж хэлж болно. Уг хэрэг одоо мөрдөн байцаалтын шатанд явж байгаа бөгөөд Австрали улс Афганистанаас уучлалт гуйсан юм. 

Эх сурвалж: Аljazeera