Төмөр замчдын гэр бүл тус бүрээс нэг хүнийг PCR шинжилгээнд хамруулна

Төмөр замчдын гэр бүл тус бүрээс нэг хүнийг PCR шинжилгээнд хамруулна

“Улаанбаатар төмөр зам” ХНН-т ковид-19 халдварт вирус үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий шуурхай бүлэг өчигдөр цахимаар хуралджээ. 

“УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаярын танилцуулснаар шинжилгээ өгвөл зохих 15 мянга, 956 төмөр замчнаас 15 мянга, 908 хүн нь хамрагдаад байгаа юм байна. Хөдөө, орон нутагт яваа, эмчилгээтэй байгаа, урт хугацааны чөлөөтэй, ээлжийн амралттай, хөл хоригдсон зэрэг шалтгаанаар 48 хүн хамрагдаагүй байгаа ажээ. Төмөр замчдын гэр бүл тус бүрээс нэг хүнийг PCR шинжилгээнд хамруулах ажил ийнхүү явагдаж байна.

Мөн замын хэмжээнд нийт 816 ажлын байрны 37725 м2 талбайд, мэргэжлийн байгууллагуудаар 181 ажлын байрны 17191 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Зөөврийн 7 зүтгүүр, ачааны галт тэрэгний 67 зүтгүүр, сэлгээний 12 зүтгүүрийг ариутгажээ.




Өнөөдөр бич өдөр

9 минутын өмнө