Японд товчлуур дарах шаардлагагүй цахилгаан шат зохион бүтээжээ

Японд товчлуур дарах шаардлагагүй цахилгаан шат зохион бүтээжээ

Японы “Hitachi Ltd” болон “Mitsubishi Electric” компани коронавирусээр халдварлах эрсдэлийг бууруулахад туслах товчлуур дарах шаардлагагүй цахилгаан шат зохион бүтээснээ танилцуулжээ.

“NHK” телевизээр мэдээлснээр, “Hitachi” компанийн цахилгаан шатаар зорчихын тулд хүмүүс шуурхай зурвас солилцох “LINE” программыг ашиглана эсвэл цахилгаан шатан дотор байрлуулсан тусгай QR кодыг уншуулах аж. Сонголтыг зорчигч ухаалаг гар утсаараа хийх учраас товчлуур дарах шаардлагагүй юм. Харин “Mitsubishi Electric” компани зөвхөн ухаалаг гар утсанд зориулсан тусгай программ ашиглан автоматаар дуудаж, очих ёстой давхарт нь хүргэдэг цахилгаан шат танилцуулжээ.

Японд өнгөрсөн долоо хоногоос коронавирусийн халдварын тохиолдлын тоо тогтмол нэмэгдэж байгаа юм.