Юта мужийн цөлөөс алга болсон металл багана Румын улсад гарч ирэв

Юта мужийн цөлөөс алга болсон металл багана Румын улсад гарч ирэв

АНУ-ын Зэрлэг ан амьтдын албаныхан Юта мужийн алслагдсан бүс нутаг дээгүүр нисдэг тэрэгтэй явж байхдаа 3.6 м орчим өндөртэй металл баганыг илрүүлсэн юм. Тус бүс нутаг маш алслагдсан бөглүү уулын дунд байдаг тул ийм газарт хэн металл байрлуулсан нь тун сонирхол татсан явдал болоод байв. Гэтэл өнгөрсөн амралтын өдөр /2020.11.28/ үл мэдэгдэх  тус металл баганыг алга болсон юм.

Ютагийн газрын алба энэ бүтээл хувийн өмчид тооцогдох тул эзнийх нь зөвшөөрөлгүйгээр хөндөх эрхгүй бөгөөд ямар нэг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ аваагүй гэж мэдэгдсэн.

Гэтэл Румын улсын алдартай археологийн дурсгалт газар болох Петродава Дачиан цайзаас хэдхэн метрийн зайд уулын энгэр дээрээс тус металл баганатай яг адилхан цул олджээ. Дөрвөн метр орчим өндөртэй уг цулыг 11-р сарын 26-ны өдөр анх илрүүлсэн байна.

Энэхүү цайз нь Пиатра Нямтын хамгийн эртний түүхэн дурсгалт газар бөгөөд МЭ 2-р зуунд Ромчууд устгасан гэж үздэг. Гялалзсан цул нь хэдхэн метрийн зайд гарч ирсэн бөгөөд нэг тал нь нутгийн Ариун уул хэмээн алдаршсан Сихлау уул руу харсан байжээ. Энэ нь тус улсын хамгийн алдартай уулсын нэг бөгөөд Румын улсын байгалийн долоон гайхамшигт багтдаг юм.

Археологийн дурсгалт газар зөвшөөрөлгүйгээр хөшөө байрлуулах хориотой тул албаныхан үүнийг шалгаж эхэлсэн байна. Нууцлаг металл цулыг зарим хүн хэн нэгний санаа үйлдэл хэмээн үзэж байгаа бол харь гаригийнхантай холбох хэсэг ч цөөнгүй байгаа юм. 

ҮЗЭХ: 

 

Эх сурвалж: Ladbible