Энэтхэгийн хурдны зам дээр амьтдад зориулсан хулсан гүүр барьжээ

Энэтхэгийн хурдны зам дээр амьтдад зориулсан хулсан гүүр барьжээ

Энэтхэгийн уулархаг нутаг болох Уттараханд мужид Ой хамгаалах албаныхан мөлхөгч болон жижиг төрлийн амьтдад зориулж хурдны зам дээр гүүр барьжээ. Гүүр нь хулс, өвсөөр хийгдсэн бөгөөд 90 фут (27 метр) урт үргэлжилдэг байна. Одоо амьтдыг гүүрээр гаргахын тулд анхаарлыг нь татахуйц төрөл бүрийн өвс, ургамал байрлуулж байгаа аж.  Ой хамгаалах албаныхан гүүрийг “Эко гүүр” хэмээн нэрлэжээ.

Тус мужийн хамгийн хүн хөдөлгөөнтэй, жуулчдын очих дуртай Найнитал руу явахад дайрч өнгөрдөг энэ замаар хүмүүс автомашинтайгаа маш хурдтай явж өнгөрдөг. Тиймээс машинд амьтад дайруулж үхэх нь элбэг байдаг гэнэ. 

Гэсэн ч гүүр амьтдаас илүү хүмүүсийн анхаарлыг татах байна. Учир нь жуулчид гүүрний доор зургаа авахуулахаар тэнд ихээр саатах болжээ. Гэхдээ тун удахгүй ойн амьтдыг ч татна гэдэгт итгэлтэй байна хэмээн албаныхан найдаж байгаагаа хэлсэн байна. 

Эх сурвалж: BBC