Суут Борхэсийн гэргий Мария Кодама энэ наадмаар манай улсад иржээ

Суут Борхэсийн гэргий Мария Кодама энэ наадмаар манай улсад иржээ

Хорьдугаар зууны суут зохиолчдын нэг Борхэс Хорхе Луисийн эхнэр Үндэсний их баяр наадмыг үзэж сонирхсон байна. Тэрээр өөрийнхөө цахим хуудсанд Монголд ирж наадмын нээлт үзэж, түүх дурсгалын газруудаар аяласан зургуудаа нийтэлжээ.

“Сонгодог утга зохиолын өлгийн дэргэд Хомэр, шарилын дэргэд Борхэс зогсч байлаа” хэмээгдсэн дэлхийн сонгодог зохиолчдын нэг билээ. “Борхэс бол Сэрвантэсээс хойш төрсөн хамгийн чухаг, испани хэлт зохиолч. Түүнд Нобелийн шагнал олгоогүй нь Жойс, Прүст, Кафкад олгоогүйтэй адилхан гутамшигт явдал болсон юм” хэмээн Перугийн нэрт зохиолч, Нобелийн Марио Варгас Льоса бичсэн удаатай.

Монголын уншигчдад  зохиолч, орчуулагч Г.Аюурзана “Хоёр хаан, хоёр хонгилд” бүтээлийг орчуулан хүргэсэн билээ.




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө