ФОТО: Ч.Сайханбилэгийн эхнэр гадаадад тансаглаж, бусдын гэр бүл шоронгийн үүд сахиж сууна

ФОТО: Ч.Сайханбилэгийн эхнэр гадаадад тансаглаж, бусдын гэр бүл шоронгийн үүд сахиж сууна

Олны дунд Дубайн гэрээ гэж нэрлэж хэвшсэн “Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт, далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсан гэх үндэслэлээр Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, Эрдэнэс-Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарт анхан шатны шүүхээс 1,6-4 жилийн хорих ял оноосон.

-Ж.ЭРДЭНЭБАТ: БИ ӨӨРӨӨ ХАР ТОЛГОЙГООРОО ХАРИУЦНА ГЭЖ ХЭЛЭЭД Ч.САЙХАНБИЛЭГ АЛХ ЦОХИСОН-

Эдгээр залуус Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн хүмүүс. Харин тус гэрээнд гарын үсэг зурж, өөрөө баталгаажуулсан Ч.Сайханбилэг гэр бүлийн хамтаар 2019 оны есдүгээр сард АНУ руу эрүүл мэндийн шалтгаанаар явсан ч өнөөдрийг хүртэл эх орондоо эргэж ирээгүй юм. Түүнийг интерполоор эрэн сурвалжилж байна гэж албаныхан мэдэгдэж буй. Товчхондоо түүний өмнөөс эдгээр залуус ял сонссон байж болзошгүй байгаа юм.

Учир нь тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбат Дубайн гэрээний талаар хуулийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-тэй холбоотой Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан асуудлаар санал хураалт явуулж, олонхоороо асуудлыг шийдвэрлээгүй, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр компани хоорондын асуудал, энэ асуудалд Засгийн газар оролцоод байх шаардлагагүй, хоёр компани асуудлаа өөрсдөө шийдээд явна, та нар битгий эсэргүүцээд бай, хэрэв сүүлд янз бүрийн асуудал үүсвэл би өөрөө хар толгойгоороо хариуцна гэж хэлээд алх цохиж байсан. Алх цохино гэдэг маань энэ тухайн асуудлыг дуусгаж дараагийн асуудалд орж байна гэж ойлгож болно” гэж мэдүүлжээ.

Гэтэл хар толгойгоороо хариуцна гэсэн Ч.Сайханбилэгийн шийдвэр, түүний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, төрд зүтгэсэн залуус өнөөдөр ял эдлэн,  шоронд хоригдож байна. Иймд Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарын залуусыг улс төрийн хилс хэрэгтнүүд гэхээс ч өөр аргагүй. 

Ч.Сайханбилэгийн эхнэр О.Байгаль ба Б.Бямбасайханы эхнэр Д.Өнөржаргал

-Ч.САЙХАНБИЛЭГИЙН ГЭР БҮЛ ГАДААДАД ТАНСАГЛАЖ, ҮҮРЭГ БИЕЛҮҮЛСЭН ЗАЛУУС ШОРОНД, ТЭДНИЙ ГЭР БҮЛ АМЬДЫН ХАГАЦАЛ ҮЗЭЖ БАЙНА УУ-

Харин Ч.Сайханбилэг AНУ-д төвтэй “Amsterdam & Partners LLP” олон улсын хуулийн фирм өмгөөлөхөөр болсон гэх мэдээлэл цацагдсан. Мөн тэрээр эхнэр, охины хамтаар АНУ-д амьдарч буй тул түүний хүү С.Өнөболд энэ оны эхээр МИАТ компанийн ажлаасаа гарч, тус улсыг зорьсон гэж зарим эх сурвалжууд мэдээлж буй. Тэгвэл Ч.Сайханбилэгийн эхнэр О.Байгаль гэр бүлийнхээ хамт гадаадад ямар тансаг орчинд, ихэс дээдсийн энэтээ амьдарч буйг түүний instagram.com/baigal_o хаягаас харж болно.

Түүний эдлэл хэрэглэл, амьдарч буй орчин, үнэтэй брэндийн хувцас, хийж буй хоол унд нь аргагүй л ихэс дээдсийг илтгэнэ.

Гэтэл Ч.Сайханбилэгийн өгсөн үүргийг биелүүлж, төрд зүтгээд шоронд хоригдож буй ТЕГ-ын дарга асан Б.Ариунсан, Эрдэнэс-Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарын гэр бүлийнхэн, тэдний хоригдож буй ШШГЕГ-ын харьяа … дүгээр хорих ангийн үүдийг сахиж, шүүх асуудлыг шударга шүүгээсэй гэж хүлээж суугаа.

-Б.АРИУНСАНГИЙН БИЕ МУУДАЖ ШҮҮХ ХУРЛЫГ ЯАРАЛТАЙ ХИЙХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ-

Саяхан зарим эх сурвалжууд “Б.Ариунсангийн бие муудаж, давж заалдах шүүх хурлыг яаралтай хийж өгөх хүсэлт гаргасан” гэж мэдээлсэн. Мөн Б.Бямбасайханыг саатуулах үеэр түүний эхнэр Д.Өнөржаргал “Миний нөхрийг гурван өдрийн дотор хоёр тэрбум төгрөг байршуулаагүйн төлөө шүүхээс цагдан сэргийлэх арга хэмжээг авсан. Амьдралын төлөө яваа нөхөр бид хоёрт, хоёр тэрбум төгрөгийг шууд гаргаад өгчих ямар ч боломж байхгүй. Шүүхийн шийдвэрээс харахад Монгол Улсын хууль нь жирийн иргэддээ дэндүү хатуу үйлчилдэг юм байна” гэж мэдэгдэж байсан билээ. Харин анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Ч.Сайханбилэг “Ерөнхийлөгч Х.Баттулгыг албан тушаалаасаа буусны дараа Монголд очно” гэж мэдэгдсэн билээ. Түүний мэдэгдлийг ЭНД ДАРЖ үзнэ үү.