ЭМЯ: Улаанбаатарт 6, Сэлэнгэд 3, Орхонд 2 тохиолдол илэрч дотоодын нийт халдвар 369 боллоо

ЭМЯ: Улаанбаатарт 6, Сэлэнгэд 3, Орхонд 2 тохиолдол илэрч дотоодын нийт халдвар 369 боллоо

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна. Манай улсын хэмжээнд халдварын 9 голомт бүртгэгдсэн ба тэдгээрийн нийт дөрвөн мянга гаруй ойрын хавьтлуудыг илрүүлэн хяналтандаа авсан байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 12,015 хүнд коронавирус илрүүлэх PCR шинжилгээ хийсэн. Үүнд халдвартай иргэний хавьтал болох 259 хүний шинжилгээ ч мөн багтсан. Ингэхэд 11 хүний шижилгээнд коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 812 боллоо. Үүнээс 358 хүн эдгэрээд байгаа бол өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт 445 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна" гэсэн юм.

Тус илэрсэн тохиолдлуудын зургаа нь Улаанбаатар хотоос илэрсэн бол Сэлэнгэ аймгаас гурав, Орхоноос хоёр тохиолдол тус тус илэрчээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө