Халдвар авсан зургаан хүний биеийн байдал маш хүнд байгаа ажээ

Халдвар авсан зургаан хүний биеийн байдал маш хүнд байгаа ажээ

Коронавирус цар тахал дотоодод алдагдсаны улмаас манай улс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, зарим нутагтаа хөл хорио тогтоогоод байна. Өнөөдөр /2020.12.02/-ийн байдлаар халдварын батлагдсан тохиолдол 812 хүн болоод байгаа талаар албаны эх сурвалж мэдээлж байгаа юм. 

Тэгвэл халдвар авсан зургаан хүний биеийн байдал маш хүнд байгаа ажээ. Эдгээр хүмүүсийн биеийн байдал нь коронавирусийн халдвар биш архаг суурь өвчин буюу зүрх судас,  даралт ихтэйн улмаас хүндэрч байгаа ажээ. Учир нь коронавирус нь хүний цусыг өтгөрүүлдэг нь эдгээр хүмүүст хүндээр тусаж байгаа ажээ.