ВИДЕО: БНХАУ-ын сансрын хөлөг саран дээр амжилттай газарджээ

ВИДЕО: БНХАУ-ын сансрын хөлөг саран дээр амжилттай газарджээ

Өнгөрсөн сарын 23-ны өдөр эх дэлхийгээс хөөрч 30-ны өдөр сарны тойрогт нэвтэрсэн БНХАУ-ын роботжуулсан сансрын хөлөг өнөөдөр саран дээр амжилттай буужээ. Хөлөг сансраар 23 хоног аялах бөгөөд 12-р сарын дундуур дэлхийд газардах төлөвлөгөөтэй байна. Хөлгийн гол зорилго нь сарны "Oceanus Procellarum" гэх тогооноос 2 кг сорьц цуглуулах юм. 

Хэрвээ энэ удаагийн нислэг амжилттай болбол БНХАУ сарны хөрснөөс дээж авсан дэлхийн гурав дахь улс болно. АНУ-ын Аполло хөтөлбөрийн 12 сансрын нисгэгч 1969-1972 оны хооронд зургаан удаа сансарт хөөрөхдөө нийт 382 кг сарны хөрсний дээжийг дэлхийд авчирч байсан түүхтэй. Үүний дараа 1976 онд Зөвлөлт Холбоот Улс сар руу гурван удаа робот станц илгээсний сүүлчийнх нь болох "Луна 24" станц дэлхийд 170 грамм сарны дээжийг авчирсан юм.

Хөлөг саран дээр газардсаны дараа АНУ-ын сансрын агентлаг Хятад улсад баяр хүргэжээ. НАСА-ийн шинжлэх ухааны доктор Томас Зурбучен “Сарнаас авсан дээжийг дэлхийд авч ирснээр олон улсын шинжлэх ухааны салбарыг ахиулж чадах судалгааны эх сурвалж болох юм” гэжээ. Гэхдээ хөлөг саран дээр буух үеийг БНХАУ-ын төрийн хэвлэлүүд мэдээлээгүй байна. Тэд саран буусны дараа л энэ тухай мэдээлжээ. 

Эх сурвалж: BBC

 

 




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө