УБЦТС: Айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг сүүлийн гурван сарын дунджаар тооцож байна

УБЦТС: Айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг сүүлийн гурван сарын дунджаар тооцож байна

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 13-наас улс даяараа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорионд орсон цагаас хойш айл өрхүүд гэртээ бүтэн өдрийг өнгөрүүлж байна.

Харин эдгээр өдрүүдэд цахилгааны төлбөр өмнөх саруудаас хавь илүү гарч байгаа талаар иргэдийн гомдол гараад буйтай холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар УБЦТС-нд шаардлага хүргүүлсэн байна.

Харин УБЦТС дараах тайлбарыг хүргүүлжээ. Тодруулбал, 2020 оны 11 дүгээр сарын 10-аас 11 дүгээр сарын 30-ны өдрийн 3,4,5,6-р циклийн хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний тооцооллыг хийхдээ төлөвлөгөөний 3.6.1-д “Хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бичилтийн техникч нар сүүлийн гурван сарын хэрэглээний дунджаар тооцож программд оруулж ажиллана. Төлбөр тооцоотой холбоотой болон бусад бүх мэдээллийг компанийн цахим сайтаас авна” гэж заасны дагуу тоолуурын заалт тэмдэглэгч нарт хэрэглэгчийн шаардлагатай мэдээллийг программаас гарган өгч тооцооллыг хийж, бичилтийг оруулсан. Энэхүү бичилт нь хэрэглэгчийн тухайн сарын бодит хэрэглээнээс хэт зөрүүгүй байх бөгөөд илүү гарсан болон дутуу хэрэглээний зөрүү нь хэвийн горимоор ажиллах үед тоолуурын заалтаар баталгаажин дараа сарын бичилтэнд шилжиж, төлбөрийн зөрүү нь тооцогдож хэвийн ажиллах болно” хэмээн мэдэгджээ.