Хууль сахиулахдаа хүний эрхийг зөрчихгүй байх тухай бичгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хүргүүлжээ

Хууль сахиулахдаа хүний эрхийг зөрчихгүй байх тухай бичгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хүргүүлжээ

Манай улс өнгөрсөн арваннэгдүгээр сарын 13-наас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хориог тогтоогоод буй.

Энэ хугацаанд энгийн иргэд цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлээгүй мөн энгийн иргэнд цагдаа нар хүч хэрэглэсэн зэрэг тохиолдлууд гараад байна. Тэгвэл, Монголын хүний эрхийн Форумаас хууль сахиулах ажиллагааг хэрэгжүүлэхдээ хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай албан бичгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хүргүүлжээ.

Тэрхүү албан бичигт, цагдаагийн албан хаагч иргэдийн хооронд үл ойлголцол үүсэх явдал хэд хэдэн удаа гарч, энэ талаарх бичлэг нийгмийн сүлжээнд цацагдаад байна. Энэ мэт байдал олон удаа давтагдвал олон нийтэд түшиглэн цагдаагийн албыг бэхжүүлэх чиглэлээр өнөөг хүртэл олсон ололтоос ухрах, цагдаагийн байгууллагын талаарх иргэдийн буруу ташаа ойлголт нэмэгдэх өндөр эрсдэлтэй тул энэ мэт буруу жишиг тогтохоос зайлсхийж, хууль сахиулахтай холбоотой олон улсын жишиг хэм хэмжээ, цагдаагийн албаны дүрэм журмын хүрээнд хямралт байдлын аль ч үе шатанд цагдаагийн болон дотоодын цэргийн албан хаагчдаас хууль сахиулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ямар ч тохиолдол хүч хэрэглэхгүй байх, зөрчил гарсан тохиолдол үр дүнтэй шалгаж, зохих хариуцлага хүлээлгэж ажиллахад анхаарал хандуулахыг хүсье” гэжээ.