БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Азийн хөгжлийн банкны монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн  авч уулзлаа

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Азийн хөгжлийн банкны монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн  авч уулзлаа

Азийн хөгжлийн банк болон БОАЖЯ нь агаарын бохирдол, усны аюулгүй байдал, иргэдийн нөөцийн ашиглалтыг хянах, хөрсний бохирдлыг багасгах, орон нутагт түшиглэсэн аялал жуулчлалын хөгжүүлэх гэх мэт өргөн хүрээнд хамтран ажилладаг.

Суурийн төлөөлөгч Павит Рамачандран “Цаашдаа бид одоогийн хэрэгжиж буй үйл ажиллагаандаа дөрөөлөөд илүү гүнзгийрүүлэн ажиллах боломж байна гэж харж байна. Тухайлбал, хөрсний бохирдол, цэвэр усны нөөц, агаарын бохирдлын асуудлуудад түлхүү анхаарлаа хандуулж ажиллах хүсэлтэй байгаагаа хэлсэн юм.

Д.Сарангэрэл сайд Хөрсний бохирдлыг шийдэх, тэр дундаа гэр хорооллын ариун цэвэрт чиглэсэн төсөл хэргэжүүлж тодорхой хэмжээнд үр дүнд хүрсэнд баяртай байна. Одоогоор нийслэлийн 1200 айл өрхийн ариун цэврийн асуудлыг шийдсэн бөгөөд үргэлжлүүлэн хүрээгээ тэлж орон нутгуудыг хамрахыг дэмжиж байгаа. Мөн агаарын бохирдол, цэвэр усны нөөц, байгалийн аялал жуучлал зэрэгт хамтран ажиллахад бэлэн байгаагаа онцолсон юм.




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө