ШЕЗ-ийн үйлчлэгчээс халдвар илэрсэн тул ойрын хавьтлуудыг тусгаарласан гэв

ШЕЗ-ийн үйлчлэгчээс халдвар илэрсэн тул ойрын хавьтлуудыг тусгаарласан гэв

Өчигдөр /2020.12.02/ Шүүхийн ерөнхий зөвлөл \ШЕЗ\-ийн ажилтнаас халдвар илэрсэн талаар бид мэдээлсэн. Энэ талаар өнөөдөр ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нэг батлагдсан тохиолдол ойрын хавьтлаа хэлэхгүй нуусан нь тандалт судалгааны явцад илэрсэн. Тэр хүнд 11-р сарын 28-ны өдөр шинжилгээ хийхэд батлагдсан. Тиймээс ойрын хавьтлуудыг хөөж тандан судлахад Шүүхийн Зөвлөлд ажилладаг үйлчлэгч коронавирусийн халдвар авсан нь батлагдсан. Шүүхийн Зөвлөлд манай шуурхай арга хэмжээний хоёр баг ажилласан. Бид батлагдсан тохиолдолтой ойрын хавьтал болсон хүнийг л тусгаарлана, тэрнээс дарга цэрэг гэж албан тушаалаар нь ялгахгүй.

Ойрын хавьтлын контакт гэдэгт тухайн батлагдсан тохиолдолтой 24-48 цагийн дотор амны хаалтгүй 1,5 метрээс дотогш зайд харьсан хүмүүсийг оруулна. Тухайн үйлчлэгч Шүүхийн Зөвлөлийн хоёр давхарт ажилладаг байсан. Тэр давхрын хүмүүсээс эхний ээлжид шинжилгээ авсан. Тун ойрын хавьтлыг тусгаарлах байранд, хоёр дахьч хавьтлыг гэрийн ажиглалтад оруулсан. 50 гаруй хүнээс шинжилгээ авахад урьдчилсан байдлаар 37 хүнээс коронавирус илрээгүй. Шинжилгээ үргэлжлэн явагдаж байна” гэв.