Гэртээ осгосон байдалтай олдсон иргэнийг ГССҮТ-д хүргэжээ

Гэртээ осгосон байдалтай олдсон иргэнийг ГССҮТ-д хүргэжээ

Өчигдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн 3 дугаар хэсгийн .... тоотод 55 настай эрэгтэй Э осгосон байсныг ГССҮТ-ийн яаралтай хүлээн авах тасагт хүргэжээ. Тухайн иргэн түлэх түлшгүй болсны улмаас осгосон уу эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн үү гэдгийг Цагдаагийн байгууллага эцэслэн тогтоогоогүй бөгөөд Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтэс шалгаж байгаа аж.

Монгол улс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосноос хойш зарим айл өрхүүдэд гал алдах эрсдэл тулгараад байгаа талаар мэдээлэл гараад байна. Тиймээс өчигдөр Засгийн газраас сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувь бууруулах тогтоол гаргасан билээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө