Хорин нэгэн сав газрын захиргаадын дарга нартай уулзалт хийлээ 

Хорин нэгэн сав газрын захиргаадын дарга нартай уулзалт хийлээ 

Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 121 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрыг байгуулсан. Усны газрын дарга Ш.Мягмар тус газрын харьяа Сав газрын захиргаадын дарга нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Усны газрын бүтэц, стратеги, 2020-2024 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулсан юм.

Засгийн газрын болон Агентлагийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх дараах ажлуудыг онцоллоо .Үүнд:

  • “Алсын хараа-2050” зорилтын хүрээнд хүн амыг баталгаат ундны усаар хангах, хот суурины ус хангамжийн хайгуул, судалгаа хийх,
  • Гидрогеологийн зураглалын ажлыг нийт газар нутгийн 21%-д хийх,
  • Томоохон голуудын экологийн урсацыг тодорхойлох
  • Усны эрчим хүчийг ашиглах,
  • Стандартын шаардлага хангасан хаягдал усыг байгальд нийлүүлэх,
  • Усны нөөцийг бохирдох, хомсдохоос хамгаалах, зэрэг багтсан юм.



“BONUS BOOST” BSB-д

12 цагийн өмнө