НАТО: ОХУ 2030 он хүртэл хамгийн том аюул, заналхийлэл учруулах хүчин байх болно

НАТО: ОХУ 2030 он хүртэл хамгийн том аюул, заналхийлэл учруулах хүчин байх болно

Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО-ийн өчигдрийн /2020.12.02/ хурлаар “НАТО-2030” тайланг танилцуулжээ. Тус тайланд дурдсанаар 2030 оныг хүртэл ОХУ ба тэдний зэвсэгт хүчин нь цэргийн гол заналхийлэл, аюул учруулах хүчин байх талаар дурдсан байна.

Тайланд өгүүлснээр Москва ЗХУ-аас шинэ шат руу дэвшиж улс төр, эдийн засаг, ялангуяа цэргийн давуу байдлаа дээшлүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд үүнийг Украин, Гүрж улсуудын жишээн дээр тайлбарлажээ. 

Мөн цэрэг, технологи, улс төрийн салбарт Орос-Хятадын хамтын ажиллагаа "Евро-Атлантын аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж байгааг" хянах, үнэлэх тусгай баг томилох талаар ярьсан байна.

Харин хоёр дахь заналхийлэл учруулж буй улсаар БНХАУ-ыг нэрлэсэн юм. Тайланд Хятадын "авторитаризм, газар нутгаа тэлэх" гэсэн эрмэлзлийг онцолж, тус улсын үйл ажиллагааг үнэлэх байнгын байгууллагыг байгуулахаар төлөвлөж байгаа аж. Харин гурав дахь заналхийлэл учруулагчаар Олон Улсын терроризмыг нэрлэв. 

Иймээс Орос, НАТО-гийн Зөвлөл (RNC) -ийн үндсэн дээр энх тайвнаар зэрэгцэн орших яриа хэлцлийг үргэлжлүүлэн явуулж, ОХУ-ын хүчийг зарим талаар хязгаарлах бодлого баримтлах хэрэгтэй талаар хурлын үеэр хэлэлцжээ. 

Эх сурвалж: TASS