Өнөөдөр тахиа өдөр

Өнөөдөр тахиа өдөр

Аргын тооллын 7 сарын 23, Ангараг гараг. Билгийн тооллын 21, Дэлгэрүүлэгч одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 17 минутад мандан, 20 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа  болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Их халуун болох улирал 11 цаг 34 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.