Нэг ажилтнаас нь халдвар илэрч ШЕЗ-ийн дарга нь гэр рүүгээ зугтсан уу

Нэг ажилтнаас нь халдвар илэрч ШЕЗ-ийн дарга нь гэр рүүгээ зугтсан уу

Өчигдөр /2020.12.02/ Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийн ажилтнаас халдвар илэрсэн талаар бид мэдээлсэн. Энэ талаар өнөөдөр ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Тодруулбал, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нэг батлагдсан тохиолдол ойрын хавьтлаа хэлэхгүй нуусан нь тандалт судалгааны явцад илэрсэн. Тэр хүнд 11-р сарын 28-ны өдөр шинжилгээ хийхэд батлагдсан. Тиймээс ойрын хавьтлуудыг хөөж тандан судлахад Шүүхийн Зөвлөлд ажилладаг үйлчлэгч коронавирусийн халдвар авсан нь батлагдсан. Тухайн үйлчлэгч Шүүхийн Зөвлөлийн хоёр давхарт ажилладаг байсан. 50 гаруй хүнээс шинжилгээ авахад урьдчилсан байдлаар 37 хүнээс коронавирус илрээгүй. Шинжилгээ үргэлжлэн явагдаж байна” гэж мэдэгдсэн. 

Тэгвэл зарим албан бус эх сурвалж “ШЕЗ нэг ажилтнаас Ковид илэрсэн. Тэр ажилтан нь маскгүй ажлаа хж байсан гэв. Өчигдөр ШЕЗ байранд 57 хүн ажиллаж байсан. Тусгаарлалтад 37 хүн оржээ. Дарга нь гэр рүүгээ зугтаасан. Ажилтнуудаа чимээгүй бай. Мөнгө өгье гэж дарга нар гуйжээ” гэж мэдээлжээ.