Амазоны ширэнгэн ойгоос мөстлөгийн үеийн амьтдыг дүрсэлсэн хадны сүг зургуудыг илрүүлжээ

Амазоны ширэнгэн ойгоос мөстлөгийн үеийн амьтдыг дүрсэлсэн хадны сүг зургуудыг илрүүлжээ

Судлаачид мөстлөгийн үеийн асар том амьтдыг дүрсэлсэн хадны сүг зургуудыг Амазоны ширэнгэн ойгоос илрүүлжээ. Их Британийн Эксетерийн их сургуулийн судлаачдын мэдээлснээр эдгээр зураг нь ойролцоогоор 11800-12600 жилийн өмнөх түүхийг гэрчилж байгаа аж. 

Тэдгээр зургийг эртний хүмүүс галд чулуу халааж зурсан хэмээн судлаачид таамагласан байна. Мөн зарим зураг нь хүний гар хүрэхээргүй маш өндөрт зурагдсан байгаа нь тун сонирхол татаж байгаа юм. 

Хадан дээр дал мод, голын эрэг дээр загасчилж буй хүмүүс, могой, мэлхий, болон төрөл бүрийн мэрэгч амьтад, том биетэй эртний амьтдыг агнаж буй хүмүүсийг дүрсэлсэн бөгөөд судлаачид зургуудын тусламжтай Амазоны бүс нутагт хүн анх хэзээ суурьшсан, тэдний ахуй амьдрал ямар байсныг судлахаар ажиллаж байгаа аж. 

Хамгийн сонирхолтой нь эрдэмтдийн удаан хугацааны эрэл хайгуулаар олдсон эдгээр хадны сүг зургийг нутгийн оршин суугчид мэддэг байсан гэнэ.

Эх сурвалж: CNN