С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийг С.Баярцогт нарын хэргээс дахин тусгаарлажээ

С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийг С.Баярцогт нарын хэргээс дахин тусгаарлажээ

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд өнөөдөр өглөө эхэлсэн.  Арванхоёрдугаар сарын 1-ний өдөр С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурлаар С.Баярцогт нарт холбогдох эрүүгийн хэрэгтэй нэгтгэн хэлэлцүүлж, шийдэх шүүгчийн тогтоол гарсан юм.

Тэгвэл шүүх хуралдаанаар С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин тусгаарлажээ. Харин С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд, Н.Ариунсан, Б.Бадрал нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд үргэлжилж байна.

С.Баяр 409 дүгээр хорих ангиас, Ч.Давааням 461 дүгээр хорих ангиас цахимаар шүүх хуралд оролцжээ.