Өмнөд Солонгост коронавирусийн халдвар нэмэгдэж буй ч 500 мянга гаруй сурагч элсэлтийн шалтгалтаа өгөв

Өмнөд Солонгост коронавирусийн халдвар нэмэгдэж буй ч 500 мянга гаруй сурагч элсэлтийн шалтгалтаа өгөв

БНСУ-д сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж, нэг өдөрт 500 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэх болсон. Гэсэн ч тус улсад жил бүр уламжлал ёсоор зохион байгуулдаг Коллежийн сургуулийн чадварын шалгалт (CSAT) буюу Их дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг зохион байгуулж байна.  Энэ жил тус шалгалтыг 490 мянган сурагч өгч байгаа бөгөөд өмнөх жилүүдээс ялгаатай нь хоорондын зай болон шилэн тусгаарлалт байв. 

Нийт шалгуулагчдаас 3775 нь хорио цээрийн дэглэмийн улмаас тусгаарлалтад орсон бол 35 нь коронавирусийн халдвар аваад байгаа аж. Тэдгээр сурагчдийн шалгалт өгөх нөхцөл боломжийг эмнэлэгт нь бүрэн хангажээ.  

Тус улсын боловсролын удирдлагууд улсын хэмжээнд 1383 тестийн төв, 31,291 анги танхим бэлдсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс бараг 50 гаруй хувиар их үзүүлэлт болжээ. Мөн шалгалтын ангиудын тоо нэмэгдэхийн хэрээр шалгагч болон бусад жижүүрийн ажилчдын тоо нэмэгдэж, 120 мянга болжээ. Сурагчид шалгалтын өрөөнд орохоосоо өмнө халуунаа шалгуулах бөгөөд шалгуулагч өөрөө мөн эсэхийг шалгах тохиолдолд л амны хаалтаа богино хугацаанд авах аж. 

CSAT-ийг 11-р сард зохион байгуулах байсан ч халдварын улмаас хойшлуулаад байсан юм. CSAT нь сурагчдын олон жилийн нөр их хөдөлмөрийн шалгуур байдаг бөгөөд засгийн газар оюутнуудыг шалгалтын төвүүддээ цаг тухайд нь очиход нь туслах зорилгоор нийтийн тээврийн хэрэгслийг нэмэгдүүлж,  англи хэлний сонсох хэсгийн үеэр агаарын нислэг үйлдэхийг хориглодог юм. 

Эх сурвалж: Koreatimes